Дүрэмт хувцас чанаргүй байвал солиулах боломжтой

Хуучирсан мэдээ: 2013.09.13-нд нийтлэгдсэн

Дүрэмт хувцас чанаргүй байвал солиулах боломжтой


Иргэдийн
санал хүсэлт хүлээн авах Засгийн газрын “11 11 төв”-д 2013 оны 9 дүгээр
сарын 5-13-ны хооронд нийт 1130 санал хүсэлт, талархал, гомдол,
шүүмжлэл ирсэн байна. Иргэд валютын ханш, боловсрол, эрүүл мэнд, нийслэл
хоттой холбоотой асуудлаар зонхилон ханджээ.

Говь-Алтай аймгийн
Алтай сумаас “11 11 төв”-д хандаж, сүүлийн хоёр сар цахилгаангүй байгаа
талаар мэдээллээ. Тус сумын нарны цахилгаан станцаас тэжээгддэг гурван
инверторын  хоёр нь шатсан. Удахгүй засч, хэвийн ажллуулна гэсэн
хариултыг Эрчим хүчний яамнаас өгч байна.

Сурагчдын дүрэмт
хувцасны чанар муу, үнэ өндөр байна гэсэн эцэг эхчүүдийн шүүмжлэл
цөөнгүй байна. Бүх оёдлын үйлдвэр, цехэд хяналт тавьж ажиллаж байгаа.
Чанаргүй муу оёгдсон хувцсыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хөнгөн
үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын  мэргэжилтэн
Н.Нарангэрэлтэй холбогдон солиулах боломжтой гэсэн хариу өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж