“WikiLeaks”-ийн серверийг худалджээ

Хуучирсан мэдээ: 2013.09.13-нд нийтлэгдсэн

“WikiLeaks”-ийн серверийг худалджээ

Дэлхийг өөрчилсөн “WikiLeaks” сайтын серверийг 33 мянган ам.доллараар худалджээ. “Шүгэл үлээгч” Брэдли Мэнниг, Эдвард Сноуден нарын тусламжтайгаар АНУ-ын олон маапаантай үйлдлүүдийг дэлхий дахинд дэлгэсэн “WikiLeaks” сайтын сервер Шведийн “Bahnhof,” интернэтийн фирмээс “eBay” цахим дуудлага худалдаагаар Америкийн “Dell” корпорацийнх болсон аж. “Bahnhof” фирмийн ерөнхий захирал Жон Карлунг “WikiLeaks” сайтын серверийг Жулиан Ассанжийн зөвшөөрөлтэй худалдсан ба “Dell” корпорацид шилжүүлэхээс өмнө доторх бүх мэдээллийг нь устгасан гэж мэдэгджээ. Харин энэ талаар “WikiLeaks” сайтын зүгээс “Bahnhof” фирмийг серверийг дуулдагаар худалдах зөвшөөрөл аваагүй хэмээсэн байна.

“Bahnhof” фирмийн зүгээс серверийн мэдээллийг усгахдаа програм хангамж /software/, техник хангамж /hardware/-ын мэдээллийг сэргээхээс сэргийлэн 35 төрлийн арга хэрэглэсэн байна. Түүнчлэн Жон Карлунг “WikiLeaks” сайтын серверийг худалдсан мөнгөний талыг нь  долдугаар сарын 5 /5th of July/ буяны санд хандивлахаа мэдэгджээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж