“Бодь Интернэшнл” ХХК дугуйн спортыг дэмжиж ажиллана

Хуучирсан мэдээ: 2013.09.13-нд нийтлэгдсэн

“Бодь Интернэшнл” ХХК дугуйн спортыг дэмжиж ажиллана

Монголын
Дугуйн Холбооны шигшээ баг, “Хүч” Спорт Хорооны тамирчин ОУХМ
Т.Энхжаргал нь энэ оны гуравдугаар сард Энэтхэг улсын Дели хотноо
зохиогдсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож аваргын
Алтан медаль хүртэж, Монголын дугуйн спортын түүхэнд шинэ хуудас нээсэн
билээ.

Дугуйн спортын ОУХМ  Т.Энхжаргал нь Итали улсын Тоскана хотод
зохиогдох Дугуйн уралдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд
амжилттай оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаад байгаа бөгөөд тус
тэмцээн 2013 оны 9-р сарын  22-29-ний өдрүүдэд зохион байгуулагдана.
Дугуйн уралдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн
төрөлд 246 тамирчин уралдах бөгөөд нийт 46 орны 700 орчим тамирчид хурд
хүчээ шалгахаар бүртгүүлсэн байна.

Т.Энхжаргал нь Ази тивийн аварга
шалгаруулах тэмцээн, “Tour of Zhoushin Island”, “Tour of Mongolia” гэх
зэрэг томоохон тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан туршлагатай бөгөөд
энэ удаад тэрээр  28 км болон 35 км-ийн гэсэн 2 төрлийн зайд уралдана.

“Бодь
Интернэшнл” ХХК нь нийгмийн хариуцлагатай, спортыг хөгжүүлэх үйлсэд
тогтмол, бодитой хувь нэмэрээ оруулж ирсэн бөгөөд энэ удаад ОУХМ
Т.Энхжаргалд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож улс
эх орныхоо нэрийг өндөрт өргөж спортын дахин шинэ хуудас нээхийг хүсэн
ерөөж, дугуйн спортын олон улсын стандартад нийцсэн мэргэжлийн дугуйг
хүлээлгэн өгч дэмжлэг үзүүллээ.

Ийнхүү дугуйн спортын төрөлд их
амжилт гаргаж буй залуу тамирчны хувьд амжилт гаргах гол хэрэгсэл болох
олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн уралдааны дугуйтай болсноор
дараа дараагийн тэмцээнүүдэд улам илүү амжилт үзүүлж, дэлхийн аваргын
тэмцээнээс ахин алтан медалиар энгэрээ мялаах боломж нээлттэй болж
байна.

А.АМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж