Сочигийн паралимпийн тасалбарыг 27-ноос худалдана

Хуучирсан мэдээ: 2013.09.12-нд нийтлэгдсэн

Сочигийн паралимпийн тасалбарыг 27-ноос худалдана

ОХУ-ын Сочи хотноо болох 2014 оны өвлийн паралимп наадмын тэмцээн, уралдааны тасалбарыг энэ сарын 27-ноос эхлэн худалдаалахаар зохион байгуулах хорооноос шийдвэрлэжээ. “Сочи 2014” өвлийн паралимпад 45 орны 1650 гаруй тамирчин өрсөлдөх болсон нь тоон үзүүлэлтээр дээд амжилт тогтоогоод буй билээ.

“Сочи-2014” өвлийн паралимп ирэх оны гуравдугаар сарын 7-16-нд болох бөгөөд пара тамирчид спортын таван төрөлд нийт 72 багц медалийн төлөө өрсөлдөх юм.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж