Б.Серик аймгийн арслан цол авчээ

Хуучирсан мэдээ: 2013.09.12-нд нийтлэгдсэн

Б.Серик аймгийн арслан цол авчээ

Улсын хэмжээнд бүхий л аймгууд наадмаа хийж дууссан. Тэгвэл Баян-Өлгийнхөн тодорхой шалтгааны улмаас өнгөрсөн амралтын өдрүүдэд ойгоо тэмдэглэлээ. Аймаг байгуулагдсаны 73 жилийн ойн баяр наадмын аймгийн хурц арслан Ш.Мурат, аймгийн арслан К.Канат, Б.Баатарцол, Х.Асен, Х.Айдос, М.Еркебулан нарын тэргүүтэй 256 бөх зодоглов. Хамгийн гол нь гаднаас ямар нэгэн бөх оролцуулаагүй гэдгээрээ онцлогтой. Баян-Өлгийгөөс төрсөн бөхчүүд зодоглосон барилдаанд Улаанхус сумын харьяат аймгийн заан Б.Серик тодорч аймгийн арслан цол хүртлээ. Харин Цэнгэл сумын харьяат аймгийн начин М.Аманбек үзүүрлэж аймгийн заан цолтой болов. Их шөвөгт Булган сумын харьяат сумын заан Б.Төмөрбаатар харцага, Дэлүүн сумын харьяат сумын заан Т.Эрболат, Ногооннуур сумын Д.Бейбит, Цэнгэл сумын У.Береке, Баяннуур сумын О.Жанболат нар аймгийн начин цолонд хүрчээ.

Б.ЗУЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж