
АНУ-ын Нью-Йорк хотноо олон сая хүн аймшигт 9 сарын 11-ний террорист халдлагын 12 жилийн ойн дурсгалыг хүндэтгэж байх үед нөгөө талд Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассад 48 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэжээ. Башар ал-Ассад өчигдөр Твиттерт “Надад төрсөн өдрийн мэнд хүргэсэн хоёр хүнд талархал илэрхийлье. /миний муур, зарц/” хэмээн хошигносон өнгө аястай жиргээ бичжээ. Харин цахим ертөнцөд өчигдөр Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассад, есдүгээр сарын 11-ний “хар өдөр” төрсөн нь ямар нэг учиртай гэсэн утга бүхий жиргээ, сэтгэгдэлүүд ихээр өрнөсөн байна.
Түүнчлэн есдүгээр сарын 11-нд Ливийн Бенгази хотын АНУ-ын Элчин сайдын яаманд халдлага болсноос Элчин сайд өөр гурван хүний хамт амь үрэгдсэн билээ.
Сирид өнгөрсөн наймдугаар сарын 21-нд химийн хорт бодис бүхий халдлага гарч, АНУ үүнд Ерөнхийлөгч Башар аль-Ассадаас хариуцлага нэхэж, цэргийн цохилт өгөхөөр бэлтгэж эхэлснээр Сири олон улсын анхааралд ороод байгаа юм.
Б.АНХТУЯА