Ажилгүйдэлтэй зэрэгцээд
түүнийг бууруулах арга хэмжээ авсан талаар сонин хэвлэлээр бичигддэг. Гэтэл
үүнтэй зэрэгцээд ажлын байр байхгүй байна гэж бичдэг. Гэхдээ ажилгүйдэл бол
асуудлын зөвхөн нэг хэсэг юм. Бас нэг өөр хомсдол гэвэл компани, байгууллагуудын
дунд ур чадвартай ажилчид, ажилтнуудын хомсдол, хямрал гээч юм үүсдэг.
Энэ хомсдлын үе зарим байгууллагын хувьд маш чухал асуудал болж хувираад байгаа
билээ. Тэгвэл энэ үед авч хэрэгжүүлэх, тулгарч буй асуудлыг шийдвэрлэх,
амжилтын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дараах стратегиудыг баримтлах хэрэгтэй.
Тэтгэвэрт гарсан
хүмүүсийг уян хатан цагийн нөхцлөөр ажиллуулах.
2014 оны байдлаар АНУ болон Европын хүн амд насжилтын асуудал тулгараад байгаа
билээ. Энэ асуудлаас болж чадварлаг ажилчдын хомсдол гэсэн асуудал бий болж
байна. Чадварлаг, мэргэжлийн ажилчдын хомсдол манай орны зарим салбарт ч бас
тулгамдаад байгаа шүү дээ. Тэгвэл энэ үед мэдлэгийг шилжүүлэх стратегийг
баримталж, улирлын чанартай ажилчид ажлаа орхисон үед эсвэл шаардлагатай
тохиолдолд ашиглах боломжтой.
Мөн маш олон байгууллагууд дөнгөж шинээр сургуулиа төгсөөд ажилд орж байгаа ажилчдыг
байгууллагадаа урт хугацаагаар ажиллуулах стратегийг баримталж байгаа билээ.
Ажлын уян хатан байдал, тэтгэвэрт гарсан хүмүүсийн эрүүл мэндийн даатгал,
гэрээгээр ажиллуулах гээд ажилд авах бүтээлч аргуудыг ашиглан настай
хүмүүсийг урт хугацаагаар ажиллуулах боломж байдаг.
Шинээр сургуулиа төгсөөд ажилд орж байгаа хүмүүсийн хувьд санхүүгийн тодорхой
бус нөхцөл байдал, урт наслах, ажлын байранд ажиллах, хувь нэмэр оруулахад ч
бэлэн байдаг. Мөн танай хамт олон тодорхой ур чадвараар дутмаг байж болох ч
настай хүмүүстэй ажиллах боломж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй.
Дахин сургах болон
боловсролын стратеги
Өнөө үед шилдэг компаниуд үргэлж ур чадварын эрэлт хэрэгцээтэй байдаг бөгөөд
ажилчдынхаа туршлага мэдлэгийг дээшлүүлэх, тэдний түвшинг ахиулах тал дээр
байнга анхаарч, суралцаж ажилладаг. Ажлын байрны сургалт танайд байгаа ур
чадварыг бэхжүүлэх, дутагдаж байгаа ур чадварыг сургах болон ирээдүйд
хэрэгцээтэй байж болох ур чадварыг бий болгож, сургаж байх хэрэгтэй. Танай
компаний амжилт энэхүү ур чадварын дутагдалтай үед ажилчдаа хэр сайн сургаж
чадсанаар хэмжигдэх болно.
Танай хөгжүүлэлтийн аргууд гүн гүнзгий, өөрөөр хэлбэл олон тооны хүмүүст хүрч
байх хэрэгтэй. Тухайлбал, цахим сургалт, ажилтнуудын практик туршлага,
сургалтын хөтөлбөрүүд, нүүр тулсан сургалт, гүйцэтгэлийг дэмжих цахим систем
(EPSS), ажлын байрны тусламж гээд энэ бүх аргуудыг ашиглаж байх хэрэгтэй.
Бизнесийн лидерүүдээ ур
чадварын менежерүүд болгоход сурга.
Бизнесийн лидерүүд ур чадварын менежментийн суурь ажлуудтай үргэлж холбогддог.
Гэхдээ өнөөгийн өндөр өрсөлдөөн бүхий ур чадварын орчинд тэд илүү хөгжих ёстой.
Менежерүүд танай байгууллагад өнөөдөр байгаа шаардлага, хэрэгцээг хангах,
ирээдүйн хэрэгцээг урьдчилан тооцох чадвартай учраас байгууллагууд
менежерүүддээ хөрөнгө оруулалт хийх ёстой. Тэд зорилтот сургалтанд
хамрагдсанаар байгууллагад шаардлагатай байгаа ур чадварыг тодорхойлох, ур
чадварыг хөгжүүлэх чадвартай болох ёстой юм.
Бизнесийн лидерүүдээ ур чадварын менежер болгон сургах бодитой нэг арга бол
өндөр ур чадвартай ажилчдын ур чадварыг судлах, ажлын байрны тодорхойлолтыг
илүү сайжруулах гэх мэт ажилд тэднийг татан оролцуулах явдал юм.
Орон нутгийн
сургуулиудтай хамтарч ажиллах.
Залуу чадварлаг хүмүүстэй уулзах хамгийн үр дүнтэй арга бол танай орон нутгийн
сургуулиудтай хамтарч ажиллах явдал. Компанийхаа чадварлаг лидерүүдийг тухайн
сургуулиуд дээр зочин илтгэгч болох, нэг өдөр багшлах гэх мэт ажилд нь дэмжлэг
үзүүлэх хэрэгтэй. Тэд тухайн орон нутгийн сургуультай хамтран ажилласнаар
сургуулийн хичээлийн хөтөлбөрт нөлөөлөх, ур чадварын сувгийг бий болгоход ч
нөлөөлөх болно.
Хүн амзүй болон ажиллах хүчний шилжилтээс харахад байгууллагууд өрсөлдөх чадвар
бүхий ажиллах хүчнийг бий болгохын тулд олон талт ур чадварын менежментийн
стратегийг хэрэгжүүлэхийг хүсдэг. Тэд одоо байгаа болон ирээдүйн ажилчдыг
сургах, тэдэнд нөлөөлөх тал дээр идэвхитэй хичээн ажиллаж байгаа бөгөөд хэцүү
цаг үе тулгарсан ч гэсэн нөхцөл байдлыг давуу тал болгон хувиргадаг.
Эх сурвалж: http://biznetwork.mn/