“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.09.12-нд нийтлэгдсэн

“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” нээлтээ хийнэ

Үзэгчдийн дунд багагүй хүлээлт үүсгэж чадсан “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны нээлтийн ёслол өнөөдөр болно. “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кино 1981 оны үед болсон түүхэн явдлын тухай өгүүлэх бөгөөд кино зохиолыг жүжигчин Д.Ганцэцэг бичиж, Гавьяат жүжигчин У.Уранчимэг тус киноны найруулагчаар ажилласан байна. Гол дүрүүдэд У.Уранчимэг, Д.Ганцэцэг, А.Ганчимэг, ҮДБЭЧ-ын бүжигчин М.Бямбаа, жүжигчин н.Энхтүвшин нар тогложээ.

УДЭТ-ын халуухан бүсгүйчүүдийг нэгтгэсэн тус кино өндөр зардлаар, чанарын өндөр төвшинд бүтсэн гэдгийг киноны уран бүтээлчид ам бардам хэлж буй. Тун удахгүй тэр хүлээлт тайлагдах нь. Тодруулбал, “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны нээлтийн ёслол өнөөдөр 16.30 цагт “Тэнгис” кино театрт болно.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж