Монголбанк өнөөдөр нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 12 долоо хоногийн хугацаатай 30.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг арилжихаар нийтэд мэдээллэсэн юм.
Энэ дагуу банкуудаас нийт 55.0 тэрбум төгрөгийн ЗГҮЦ худалдан авах санал ирж, 30.0 тэрбум төгрөгийн хямдруулсан үнэт цаасыг 9.21 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжлаа.

У.БОЛОР