Йорданы парламентийн гишүүн гал нээжээ

Хуучирсан мэдээ: 2013.09.11-нд нийтлэгдсэн

Йорданы парламентийн гишүүн гал нээжээ

Йорданы сайд Талал аль-Шариф өчигдөр парламентийн хуралдааны үеэр бусад руугаа гал нээж, танхайрсны улмаас баривчлагджээ. Йорданы парламентийн гишүүн Талал аль-Шариф сайд нарын танхимд хуралдаан явагдаж байхад АК-47 буу гаргаж ирэн бусад руугаа буудсаны улмаас баривчлагдсан гэж “аль-Арабия” суваг мэдээлжээ. Йорданы нийслэл Амман хотын прокурорын мэдээллээр аль-Шарифийг парламентад гал нээсний улмаас 15 хоног саатуулж, хүний амь бүрэлгэхийг оролдсон, бүртгэлгүй галт зэвсэг эзэмшсэн, хууль сахиулахын албан хаагчдын эсрэг эсэргүүцэл үзүүлсэн гэх хэрэгт буруутгажээ. Эх сурвалжийн мэдээлснээр Талал аль-Шариф парламентийн зарим гишүүдтэй маргалдсаны улмаас дээрх хэргийг үйлдсэн гэнэ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж