
болон хуримын ажиллагааны үеэр зочдын байрлах газрын хуваарилалтын
талаарх албан ёсны мэдээллийг хааны Ордоноос бямба гаригт гарган
тараасан байна.
Хөл бөмбөгийн од Дэвид Бэкхем, хөгжимчин Элтон Жон
зэрэг алдартангууд болон дуучин Йосс Стоун,Уильямсийн аав ханхүү
Чарльзийн найз олонд Mr.Bean нэрээрээ танил болсон Роуан Эткинсон зэрэг
хуримд уригдсан 1900 зочдын нэрсийн жагсаалт гарчээ.
Хуримын
ажиллагаанд оролцох хүндэт зочдын хаана суух, зогсох байршлын хуваарийг
бас гаргасан ажээ. Хуримд оролцох 1000 гаруй зочид хуримаа хийж буй
хосуудыг алсаас ажиглан харах төдий байршилтай байх юм байна.
Хуримд
Бахрейн, Дани, Испани, Марокко болон бусад орнуудын хааны удам угсаа
залгамжлагчид, гадаад орнуудын засгийн газар, зэвсэгт хүчний
төлөөлөгчид, Афганистаны дайнд оролцсон цэргүүд, ханхүү Уильямсийн
өглөгийн сангийн ажилтнууд хуримд оролцох урилга хүлээн авчээ.
Хааны
Ордоны ажилтнуудын мэдээлснээр хуримын ажиллагаанд хаант засаглалтай Их
Британийн хамтын нөхөрлөлийн орнуудын төрийн тэргүүнүүд урилга хүлээн
авсан бөгөөд ерөнхийлөгч Барак Обама, Николя Саркози нарт урилга
явуулаагүй ажээ.
Бэлтгэсэн Д.Пунцаг