Месси шинэ рекорд тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2011.04.25-нд нийтлэгдсэн

Месси шинэ рекорд тогтоолоо

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчийн хошой шагналтан Лионель Месси энэ улирлын
50 дахь гоолоо орууллаа. Өнгөрсөн долоо хоногт Испанийн цомын тэмцээний
финалд мөнхийн өрсөлдөгч “Реал Мадрид”-д ялагдсан ч бямба гаригт Ла
лигийн хүрээнд “Осасуна”-г 2:0 харьцаатай хожсоноор найман онооны
давуутай болсон байна. Тус тоглолтын 87 дахь минутад аргентин довтлогч
Месси гоолдож, Испанийн хөлбөмбөгийн түүхэнд нэг улирлын туршид 50 гоол
оруулсан анхны тоглогч болсон юм. Өчигдрийн тоглолтод мөн Давид Вилья 24
дэх минутад гоол оруулсан байна. Месси өнгөрсөн улиралд 47 гоол
оруулснаар Бразилийн домог Рональдогийн “Барса”-гийн бүрэлдэхүүнд
тогтоосон амжилтыг давтсан юм.

Ла лигийн 33 дугаар тойргийн
хүрээнд “Реал Мадрид” 6:3-аар “Валенсия”-г буулган авсан бол
“Вилльярреал” “Севилья”-гийн талбайд зочлон 3:2 харьцаатай хожигдсон
байна.

Ла лигийн 33 дугаар тойргийн дүн:
“Севилья” 3:2 “Вилльярреал”
“Атлетико Мадрид” 4:1 “Леванте”
“Эркулес” 1:0 “Депортиво ла Корунья”
“Спортинг Гихон” 1:0 “Эспаньол”
“Расинг Сантандер” 1:2 “Малага”
“Мальорка” 2:0 “Гетафе”
“Атлетик Билбао” 2:1 “Сосьедад”
“Барселона” 2:0 “Осасуна”
“Валенсия” 3:6 “Реал Мадрид”

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж