
Уг мэдэгдэлд,
"Монгол Улсын "Жагсаал, цуглаан хийх журмын тухай" хуулийн есдүгээр зүйлийн 9.1-д " …жагсаал, цуглаан хийхдээ нутаг дэвсгэрийн засаг даргад мэдэгдэнэ" гэсэн заалтыг зөрчин цуглаан хийсэн Ч.Ганхуяг, Б.Болдсайхан нарыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс дуудаж уулзсан. Жагсаал цуглаан хийх үед түүнд оролцогч нарыг гэмт халдлагаас хамгаалах болон хэв журам сахиулах үүргийг цагдаагийн байгууллага хуульд заасны дагуу хариуцдаг. Иймд аюулгүй байдлаа хангаж, хуулийн хүрээнд байхыг сануулсан. Түүнээс дээрх иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан асуудал байхгүй гэдгийг мэдэгдье" гэжээ.
Д.ЖАРГАЛ