Сурагчид автобусанд үнэгүй зорчих уу?

Хуучирсан мэдээ: 2013.09.11-нд нийтлэгдсэн

Сурагчид автобусанд үнэгүй зорчих уу?

УИХ-ын зарим нэр бүхий гишүүд сурагчдыг автобусанд үнэгүй зорчуулах хуулийн төсөл боловруулаад байгаа юм байна. УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ сурагчдыг автобусаар үнэгүй зорчуулах хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн барихаар болжээ. Энэхүү хууль хэрэгжсэнээр сургуульдаа автобусаар явдаг хүүхдүүдэд томоохон дэмжлэг болно гэж үзэж буй юм байна. Өнөөдрийн байдлаар тэтгэвэр тэтгэмжийхэн болоод цагдаагийн ажилтнууд 110 мянган оюутан автобусанд үнгүй зорчдог аж. Оюутнуудын хувьд хичээлийнхээ завсар чөлөөгөөр, мөн зун өвлийн амралтаараа ажил хийх боломжтой. Тэгвэл зургаа, долоо найман настай багачууд ажил хийх боломжгүй учраас автобусны мөнгийг нь хөнгөлснөөр айл өрхийн амьдралд ч тодорхой дэмжлэг болж чадна гэж хууль санаачлагчид нь үзэж байгаа ажээ.

Н.ГЭРЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж