Сайхан охидын шалгаруулалт эцсийн шатандаа оржээ

Хуучирсан мэдээ: 2013.09.11-нд нийтлэгдсэн

Сайхан охидын шалгаруулалт эцсийн шатандаа оржээ

Монголын мянга мянган сайхан охидуудаас хамгийн шилдэгийг тодруулдаг "Miss Mongolia 2013" наадмын шалгаруулалт төгсгөлийн шатандаа иржээ. 70 гаруй бүсгүйчүүдээс 23 охин шалгарч тэднээс гурав нь нэрээ татан тэмцээнийг орхисон билээ. Харин үлдсэн 20 охин өөрсдийнхөө чансаагаа сорьсоор буй. Есдүгээр сарын 13-нд буюу ирэх баасан гаригт Улсын драмын эрдмийн театрын тайзнаа шилдэгийн шилдэгүүд тодорно.

"Miss Mongolia 2013" тэмцээний Ерөнхий зохион байгуулагчаар “Мисс монголиа” холбоо, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз ажиллаж байгаа бол Ерөнхий ивээн тэтгэгчээр “Mongolia International  Distribution” LLС, Хэвлэлийн ивээн тэтгэгчээр “Хөх Монгол” принтинг, “Duel Zed” pro agency газрууд ажиллаж байгаа юм.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж