Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Прима Флурспар” (TSX-V: PF) компани нь Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Бэрх уул” ХК(MO: BEU)-д хөрөнгө оруулалт хийхээртус компанийн дийлэнхи хувьцааг эзэмшигч АНУ-ын хөрөнгө оруулалтын Файебөрд санд санал хүргүүлж, хэлцлийн үндсэн нөхцөлийг талууд зарчмын хувьд тохиролцсон тухайгаа зарлалаа.
“Прима Флурспар” компани нь харилцан хувьцаа солилцох аргаар хувь эзэмшихээр “Бэрх уул” ХК-ийн гол хувьцаа эзэмшигч Файрбөрд хөрөнгө оруулалтын санд сонирхолоо илэрхийлсэн байна. Энэхүү гэрээ хийгдсэнээр Прима Флурспар компани Бэрх уул ХК-д доод тал нь 6.0 сая ам.долларын хөрөнгө оруулалт босгох үүрэг хүлээж байгаа аж. “Прима Флурспар” компани нь Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй бөгөөд Канад улсад жоншны хайгуулын Лиард төсөлтэй бөгөөд нийт 22 мянган га талбайг хамарсан хайгуулын тусгай зөвшөөрөлтэй ажээ.
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Бэрх уул” ХК нь1954 онд байгуулагдсан Монголын ууган уул уурхайн компаний нэг бөгөөд Хэнтий аймагт байрлах Дэлгэрхааны жоншны ордыг эзэмшдэг юм. Дэлгэрхааны жоншны орд нь сүүлд хийсэн NI 43-101 олон улсын стандартаар 33.7% дундаж агуулгатай 9.6 сая тонн нөөцтэйг тогтоожээ. Хөрөнгө оруулалт хийснээр тус ордынолборлолтыг 2014 онд эхлүүлж жилд 120 000 тонн бүтээгдэхүүн гаргахаар тооцоолж байна.