Зүүн бүсийн оюутан тамирчид чууллаа

Хуучирсан мэдээ: 2011.04.25-нд нийтлэгдсэн

Зүүн бүсийн оюутан тамирчид чууллаа

Зүүн бүсийн оюутан залуучуудын урлаг, спортын III их наадам Дорнод аймгийн төв Чойбалсан хотноо болж, оюутнууд волейбол, нийтийн гүйлт, сагсан бөмбөг, ширээний теннис, шатар зэрэг спортын төрлөөр өрсөлдлөө. Тус наадмыг Монголын оюутны спортын холбоо, Монголын оюутны холбоо, Зүүн бүсийн оюутны холбоо хамтран зохион байгуулсан бөгөөд тус бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй их дээд сургууль, коллежийн оюутан залуучуудыг спорт урлагийн нэгдсэн арга хэмжээнд хамруулах, тэдний идэвх сонирхлыг өрнүүлэх, эх оронч сэтгэлгээг хөгжүүлэх, авьяаслаг ур чадвартай оюутан залуусыг дэмжих, биеийн тамир, спортын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагаа, нөхөрлөлийг идэвхжүүлэн сайжруулах зорилгоор зохион байгуулжээ.

Наадмын тэмцээнүүдийн нээлтийн үйл ажиллагаанд Зүүн бүсийн оюутны холбооны тэргүүн Г.Анхбаяр, Монголын оюутны холбооны дэд ерөнхийлөгч Б.Батбаяр, “Мобиком” карпорацийн захирал н.Тунгалагтуул, Дорнод аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэл төвийн захирал н.Цоглхагва, Шаталсан сургалттай техник, технологийн сургуулийн захирал  Д.Энхжаргал нар болон бусад албаны хүмүүс  оролцсон байна.

Наадмын тэмцээнүүдийн дүнг танилцуулъя.

Волейбол: Тэмцээнд  найман их, дээд сургууль, коллежийн 16 багийн 128 тамирчин оролцсоноос эрэгтэйчүүдийн төрөлд
Дорнод аймгийн Шаталсан Сургалттай Техник Технологийн сургууль
Хэнтий аймгийн Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв
ШУТИС-н харъяа Хэнтий аймгийн Бор-Өндөрийн Уул уурхайн    салбар            сургууль, эмэгтэйчүүдийн төрөлд
ЭМШУИС-н харъяа Дорноговь аймгийн Анагаах  ухааны салбар сургууль
Дорнод Дээд сургууль
Дорнод Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн төв эхний байруудыг эзэллээ
Харин багийн дүнгээр
ЭМШУИС-н харъяа Дорноговь аймгийн Анагаах  ухааны салбар сургууль
Дорнод Дээд сургууль
Хэнтий аймгийн Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн баг тамирчид тэргүүлсэн байна.

Нийтийн гүйлт: Нийтийн гүйлтийн тэмцээнд Хэнтий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Хэнтий аймгийн Бор-Өндөр Уул уурхайн салбар сургууль, Дорноговь аймгийн ЭМШУИС, Сүхбаатар аймгийн ТИС, Сүхбаатар аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Дорнод аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Дорнод аймгийн Дорнод дээд сургууль, Дорнод аймгийн шаталсан сургалттай техник технологийн сургуулийн нийт найман байгууллагын 80 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Тэмцээнд нийлбэр дүнгээр Хэнтий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн баг тамирчид тэргүүн байр, Дорнод аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн баг тамирчид дэд байр, Дорнод аймгийн Шаталсан сургалттай техник технологийн баг тамирчид гуравдугаар байрыг тус тус эзэллээ.

Шатар: Эрэгтэйчүүдийн төрөлд Дорноговь аймгийн ЭМШИУС-ийн харьяа Анагаахын сургуулийн тамирчин н.Амаржаргал, Сүхбаатар аймгийн ТИС-ийн тамирчин н.Балжинням, Хэнтий аймгийн МСҮТ-ийн тамирчин н.Дөлгөөн, эмэгтэйчүүдээс Сүхбаатар аймгийн ТИС-ийн тамирчин н.Оюундэлгэр, Дорнод аймгийн Дорнод дээд сургуулийн тамирчин н.Батцэцэг, Дорнод аймгийн Дорнод дээд сургуулийн тамирчин н.Энхчимэг нар тэргүүллээ.

Ширээний теннис: Эмэгтэй:

ШУТИС-н Сүхбаатар аймаг дахь ТИС  М. Үүрийнцолмон
Дорнод Дээд сургуулийн Б. Ургамал
ЭМШУИС-н харъяа Дорноговь аймгийн Анагаах  ухааны салбар сургуулийн О. Гэрэлмаа

Эрэгтэй: Дорнод Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн төвийн Б.Баярхүү
Дорнод Дээд сургуулийн Э. Тэнгис
ЭМШУИС-н харъяа Дорноговь аймгийн Анагаах  ухааны салбар сургуулийн  Ш. Эрдэнэболд

Сагсан бөмбөг: Сагсан бөмбөгийн тэмцээнд эрэгтэй 56,  эмэгтэй 56 нийт 112 оюутан тамирчид хурд хүчээ сорин өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдээс ШУТИС харъяа Сүхбаатар аймаг дахь ТИС,Дорнод Дээд сургууль, ЭМШУИС-н харъяа Дорноговь аймгийн Анагаах  ухааны салбар сургуулийн баг, эрэгтэйчүүдээс Дорнод Дээд сургууль, Хэнтий аймаг Бор-Өндөрийн ШУТИС-ийн Уул уурхайн салбар сургууль, ШУТИС харъяа Сүхбаатар аймаг дахь ТИС-ийн баг тамирчид түрүүллээ.

Байгууллагын дүнгээр:
Дорнод Дээд сургууль
ШУТИС харъяа Сүхбаатар аймаг дахь ТИС
ЭМШУИС-н харъяа Дорноговь аймгийн Анагаах  ухааны салбар сургуулийн баг тамирчид тус тус байр эзэллээ.

Наадмын хүрээнд “Бид эх орны ирээдүй” зүүн бүсийн оюутны эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг зохион явуулж тэргүүн” байранд ШУТИС-н харъяа Сүхбаатар аймгийн МСҮТ-ийн оюутан Г.Гүндсамбуу,  дэд байранд  ШУТИС-н харъяа Сүхбаатар аймгийн ТИС-ийн оюутан Ц.Үүрцайх,  гуравдугаар байранд ЭМШИУС-н харъяа Дорноговь аймгийн Анагаахын Их Сургуулийн 5-р дамжааны оюутан  О.Бадамсүрэн нар тус тус шалгарч Өргөмжлөл, алт, мөнгө , хүрэл  медаль, мөнгөн шагналаар шагнууллаа.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж