Хуучирсан мэдээ: 2013.09.11-нд нийтлэгдсэн

“Хүн зах” хаагдлаа

2013 оны зуны хөлбөмбөгийн солилцоо наймааны цонх өнгөрсөн долоо хоногт хаагдлаа.

“Хүн зах” гэгддэг солилцоо, наймааны энэ зуны цонхоор хөлбөмбөгийн түүхэн дэх  хамгийн үнэтэй 10 солилцооны дөрөв нь болж, дэлхийн хамгийн үнэтэй зарагдсан хөлбөмбөгч тодорсон билээ.

Энэ зуны солилцооны хамгийн оргил нь Испанийн хоёр агуу түүхтэй багуудын хооронд өрнөнө гэж спортын сэтгүүлчид үзэж байсан нь биеллээ оллоо. Испанийн Каталон үндэстний “Барселона” Бразилийн залуу од Нэймарийг 57 сая еврогоор худалдаж авснаар мөнхийн өрсөлдөгч Кастилль үндэстний “Реал Мадрид” багийнхны “эгдүүг хүргэсэн” гэхэд болно. Кастилль үндэстнүүд Нэймараас ч хүчтэй залуу одыг төдийлөн удаан хайгаагүй. Английн “Премьер лиг”-ийн сүүлийн хоёр жилийн шилдэг залуу тоглогч, энэ жилийн шилдэг Их Британи хөлбөмбөгч Гарет Бэйлийг 100 сая еврогоор /88 сая фунт/ худалдан авлаа. Монгол төгрөгөөр бодох юм бол Гарет Бэйл 215 тэрбумын  үнэтэй. Ингэснээр Гарет Бэйл түүхэнд хамгийн өндөр үнээр зарагдсан хөлбөмбөгч болсон юм. Гарет Бэйл Испанийн “Реал Мадрид” багт түүнийг ирэхээс өмнө дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч гуншинг эзэмшиж байсан Португалийн од Криштиан Роналдутай хамтран тоглоно.

Энэ зуны хөлбөмбөгийн солилцоонд идэвхитэй оролцоно гэж таамаг дэвшүүлж байсан Английн “Арсенал” цонх хаагдах өдөртэй зэрэгцэн багийнхаа түүхэндээ анх удаа хагас зуун сая евро зарцууллаа. Зуны турш чимээгүй байсан “Арсенал” Германы шигшээ багийн хагас хамгаалагч Мэсүт Озелийг “Реал Мадрид”-аас 50 сая еврогоор худалдаж авснаар төвийн шугамаа хүчирхэгжүүлж чадсан юм.  

Одоогийн байдлаар энэ зуны хамгийн оновчтой наймаагаар Испанийн “Реал Мадрид” багт ирсэн Иског нэрлэж байна. Иско эзэн хааныхаа багт ирснээр хойш тоглолт бүр гялалзаж, гоол оруулж, оновчтой дамжуулалт, гоол оруулах боломжийг хамгийн ихээр гаргаж буй тоглогч юм. Иско удахгүй Испанийн эзэн хааны “Реал Мадрид” багийн 10 дугаартай талбайд тоглох биз ээ. Мөн Английн “Арсенал”-д ирсэн Месүт Озелийг хамгийн шилдэг наймаануудын нэг болно гэж үзэж байна. Месүт Озел шиг олон талт тоглолттой төвийн хагас хамгаалагч Английн “Премьер лиг”-т, “Арсенал” тоглолтод таарна.

Энэ зуны хамгийн үнэтэй 10 солилцоо

Д/д

Хөлбөмбөгчийн нэр 

Иргэншил

Хаанаас

Хаана

Үнэ

1

Гарет Бэйл

Уэльс

Тоттенхэм

Реал Мадрид

100 сая евро

2

Эдинсон Кавани

Уругвай

Наполи

ПСЖ

64 сая евро

3

Фалкао

Колумб

Атлетико

Монака

60 сая евро

4

Нэймар

Бразил

Сантос

Барселона

57 сая евро

5

Месүт Озел

Герман

Реал

Арсенал

50 сая евро

6

Жэймс Родригес

Колумб

Порту

Монака

45 сая евро

7

Фернандиньо

Бразил

Шахтёр

Ман Сити

40 сая евро

8

Асьер Ильяррамэнди

Испани

Реал Сосейдад

Реал

39 сая евро

9

Марио Готце

Герман

Боруссия Д

Байерн

37 сая евро

10

Гонсало Игуайн

Аргентин

Реал

Наполи

37 сая евро

Хөлбөмбөгийн бүх цагийн хамгийн үнэтэй 10 солилцоо /Энэ зун болсон солилцоог тодоор харуулав/

Д/д

Хөлбөмбөгчийн нэр 

Иргэншил

Хаанаас

Хаана

Үнэ

1

Гарет Бэйл

Уэльс

Тоттенхэм

Реал

100 сая евро

2

Криштиан Роналду

Португал

Ман Юнайтед

Реал

94 сая евро

3

Зинедин Зидан

Франц

Ювентус

Реал

73 сая евро

4

Златан Ибрахимович

Швед

Интер

Барселона

69 сая евро

5

Кака

Бразил

АС Милан

Реал

65 сая евро

6

Эдинсон Кавани

Уругвай

Наполи

ПСЖ

64  сая евро

7

Фалкао

Колумб

Атлетико

Монака

60 сая евро

8

Луйш Фигу

Португал

Барселона

Реал

60 сая евро

9

Фернандо Торрес

Испани

Ливерпүүл

Челси

58 сая евро

10

Нэймар

Бразил

Сантос

Барселона

57 сая евро

Энэ зун хамгийн их хөрөнгө гаргасан 10 баг:

  • Испанийн “Реал Мадрид” –  181,5 сая евро
  • Францын “Монако” –  166,2 сая евро
  • Английн “Тоттенхэм” – 121,9 сая евро
  • Английн “Манчестер Сити” – 116 сая евро
  • Францын “ПСЖ” – 111 сая евро
  • Италийн “Наполи” – 87 сая евро
  • Английн “Челси” – 77.9 сая евро
  • Испанийн “Барселона” – 77 сая евро
  • ОХУ-ын “Динамо Москва” – 68 сая евро
  • Украйны “Шахтар” – 67 сая евро

Энэ зун Английн “Премьер лиг”-ийн багууд нийтдээ 750 сая евро зарцуулсан нь хөлбөмбөгийн солилцоо наймааны цонхоор хамгийн идэвхитэй ажилласныг, хамгийн их хөрөнгө мөнгө энэ лигт эргэлдэж буй илэрхийлнэ. Английн “Премьер лиг”-ийн дараа 400 орчим сая евро зарцуулсан Испанийн “Ла лиг”, Италийн “Сери А” орсон байна. Итали, Испанид хэдий санхүүгийн хямдрал өрнөж буй ч хөлбөмбөгийн томоохон багууд шилдэг тамирчдын эгнээндээ нэгтгэхийн тулд “гар татсангүй”. 

Б.ОЙНБИЛЭГ

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №028

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж