&#34Улаанбаатар экспо&#34 нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2013.09.10-нд нийтлэгдсэн

&#34Улаанбаатар экспо&#34 нээлтээ хийлээ

Сүхбаатар аймгийн BBS TV-ийн мэдээллийг хүргэж байна. 2013.09.10

– Өнөөдөр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. Монгол улсын түүхэнд хар толбо болон үлдсэн олон мянган иргэнийхээ өмнө төр хүндэтгэл илэрхийлж цагаатгаж байгаа. Өнөөдрийн байдлаар 29000 гаруй хэлмэгдэгсэдийг цагаатгаад байна. Сүхбаатар аймгийн хувьд 3000 гаруй хүн хэлмэгдсэн ч 800 гаруй хүнийг цагаатган төр нөхөн төлбөр олгоод байгаа юм.

– Баруун-Урт сумын 2-р бүрэн дунд сургууль ангийн ном сан төсөл хэрэгжиж эхэллээ. Анги тус бүр дээр сурагчдын нас сэтгэхүйн онцлогт тохирсон нийтдээ 900 гаруй ном иржээ. 1-5-р ангийн АУБ нарт номыг нь гардуулж өгсөн юм.

– “Гүч PR” агентлагаас Баруун-Урт хотноо 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа Улаанбаатар экспо үзэсгэлэн худалдаа өчигдөр нээлтээ хийлээ. Улаанбаатар хотын үндэсний үйлдвэрлэгч компаниудын нэрийн бүтээгдэхүүн болоод импортын бараа бүтээгдэхүүнүүд боломжийн үнээр худалдаалагдаж эхэлжээ.

– Зуны 3 сартай уралдан аливаа аж ахуйн нэгж албан байгууллагууд өвлийн бэлтгэлээ базаан урсгал засваруудаа хийж амжуулдаг. Тэгвэл Сүхбаатар кинотеатр ч мөн өвлийн бэлтгэлээ хангаад намар цагийн үзвэрээ нээхэд бэлэн болжээ. Маргаашаас эхлэн Сүхбаатар кинотеатрт нээлтээ хийгээд удаагүй байгаа Голланд сарнай Монголын уран сайханы кино гарч эхлэх бол үзэгчдийн хүсэлтээр Ларьдма Монголын уран сайханы кино ч мөн гарч эхлэхнээ.

Эх сурвалж: BBS TV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж