АНУ 72 цагийн турш Сирид цохилт өгнө

Хуучирсан мэдээ: 2013.09.10-нд нийтлэгдсэн

АНУ 72 цагийн турш Сирид цохилт өгнө

АНУ-ын  эрх баригчид Сирийн Засгийн газрын цэрэгт 72 цагийн турш цохилт өгөх гэнэ. Цагаан ордны зүгээс цохилтын байнуудыг нэмэгдүүлэхийг шаарджээ.

Өмнө мэдэгдсэнээс хүчтэй, хугацаа урттай цэргийн ажиллагааг Сирид  явуулахаар АНУ төлөвлөж байна. Энэ цэргийн ажиллагаанд 72 цаг зарцуулах гэнэ. Довтолгоон хийх байгууламжийн жагсаалтыг өргөтгөхийг Цагаан ордон Батлан хамгаалах яамнаасаа хүссэн байв. Өмнө нь 50 байгууламжид цохилт өгөхийг төлөвлөсөн байжээ. Сирийн ерөнхийлөгч Башар Ассадын армийн таран байрласан  байрлалуудад үр дүнтэй цохилт өгөхийн тулд байнуудын тоог өргөтгөн нэмэлт хүчийг татаж байгаа гэнэ. Энэ тухай n-tv  телевизийн интернэт портал мэдээлсэн байна.

Шинэ төлөвлөгөөний дагуу Пентагон байлдааны ажиллагаанд  бөмбөгдөгч онгоцнууд, Газар дундын тэнгист байрласан таван эсминец хөлөг онгоцнууд мөн түүнчлэн далавчит пуужин ба “агаар-газар” ангиллын пуужинг ашиглана. Эдгээр зэвсэглэлүүд нь Сирийн агаараас хамгаалах хүчний үйлчилгээний бүсээс гадна байрласан байгаа. Шаардлагатай гэж үзвэл гурван эсминец,  нэг крейсер онгоцны хамт  Улаан тэнгист  эргүүл хийж буй Nimitz гэх онгоц тээгч хөлгөөс Сирийн нутаг дэвсгэрт далавчит пуужингаар цохиолт өгөх юм.

Химийн зэвсэг хэрэглэснийх нь төлөө Ассадын дэглэмийг шийтгэхийн АНУ хүсч байна. Сирид ажилласан НҮБ-ын шинжээчдийн гаргах дүгнэлтийг АНУ хүлээхгүй. Сирийн талаар ямар арга хэмжээ авахыг  дэлхийн хамтын нийгэмлэг гаргахад шинжээчдын дүгнэлт хурдан гарч тус болох  ёстойг Германы канцлер Ангела Меркель (Angela Merkel) онцлон сануулжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж