
Говь-Алтай аймгийн Засаг дарга Есөнбулаг сумдын багийн иргэдтэй энэ сарын 22-нд уулзаж, санал бодлыг нь сонслоо. Энэ үеэр багуудын өрхийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, багийн үлгэр жишээ тохижолттой өрхөөр зочилсон байна. Иргэдэд шинээр өмчлөлийн зориулалтаар олгох гэр хорооллын газар, түүхий эдийн болон “Шинэ-Алтай” захын үйл ажиллагаатай танилцаж бизнес эрхлэгчидтэй жижиг дунд үйлдвэрлэлийг асуудлаар харилцан санал бодлоо солилцсон байна. Мөн Алтай хотын Хөгжил хорооллын тохижилт, цаашид хийгдэх болон шинээр бий болсон бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж, цаашид барилгын ажлыг хурдан шуурхай, чанартай зохион байгуулахыг үүрэг болгов.