Н.Түмэндэмбэрэл батлан даалтад гарчээ

Хуучирсан мэдээ: 2013.09.10-нд нийтлэгдсэн

Н.Түмэндэмбэрэл батлан даалтад гарчээ

Албан тушаалаа ашиглан тендерийн мөнгийг хувьдаа завшсан хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдаж байгаа Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэлийг өнгөрсөн баасан гаригт Цагдан хорих 461 дүгээр ангиас суллаж, батлан даалтад гаргажээ. Эх сурвалжийн мэдээлснээр Н.Түмэндэмбэрэлийг эрүүл мэндийн шалтгаанаар, өмгөөлөгчийнх хь хүсэлтээр сулласан байна.

Н.Түмэндэмбэрэлийг тус яамны Оношилгоо, эмчилгээний технологийн хэлтсийн дарга Д.Гончигсүрэн, хэлтсийн мэргэжилтэн П.Отгонжаргал, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч С.Батзориг, “Лабтех” компанийн гүйцэтгэх захирал Б.Болор нарын таван хүнийг  өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-нд  Эрүүгийн цагдаагийнхан саатуулан шалгаж эхэлсэн билээ.

Мөрдөн байцаалтын шатанд тендерийн мөнгийг 2012 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Сангийн яамнаас Н.Түмэндэмбэрэлийн эзэмшлийн “Лабтех”  компанийн данс руу нэг тэрбум 735 сая төгрөгийг MRI соронзон оношлогооны аппарат Шастиний нэрэмжит III эмнэлэгт нийлүүлэхэд зориулан шилжүүлсэн. Шилжүүлж авсныхаа дараа “Саммитмедикал сервис” компанийн данс руу нэг  тэрбум 720 саяыг нь шилжүүлж,  тендерийн ажлыг гүйцэтгүүлсэн байна. Өөрөөр хэлбэл бусадтай үгсэн хуйвалдаж өөрийнхөө компанийг тендерт шалгаруулаад өөр компаниар хуучин тоног төхөөрөмж  нийлүүлсэн хэрэгт сэжиглэж байгаа юм.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж