Роботууд Японы сайн сайхны төлөө

Хуучирсан мэдээ: 2011.04.25-нд нийтлэгдсэн

Роботууд Японы сайн сайхны төлөө

Маш их аюул, гарз дагуулсан Фүкүшимагийн атомын цахилгаан станцын гамшиг роботуудыг идэвхтэй үйл ажиллагаанд оруулж байна. Хүмүүсийн сайн сайхны төлөө хүлээсэн үүргээ биелүүлэхээр Энриюү нэртэй нэгэн аварга том робот Фүкүшимагийн аврах ажиллагааны роботуудын эгнээнд нэгдлээ.

Энэхүү роботыг 1995 онд Коби хотод болсон газар хөдлөлтийн дараа аврах, эрэн хайх ажиллагаанд зориулж бүтээсэн ч, 2007 он хүртэл ашиглаагүй байна. Энриюү нь таван тонн жинтэй ажээ. Удирдлагын төв нь нэг хүний багтаамжтай кабин дотор байрлах ба хоёр гар нь нийтдээ 90 кг ачааг өргөх чадалтай ажээ. Уг робот станцад ажиллаж, шаардлагатай эд материалыг зөөвөрлөх ажлыг гүйцэтгэх юм.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж