Монголын Зохиолчдын эвлэлийн Говьсүмбэр аймаг дахь салбар хорооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Боржигидой сэцэн” яруу найргийн наадам энэ сарын 29-нд тус аймгийн Дуу, бүжгийн “Боржигин” чуулганы байранд болохоор болжээ. Харин энэ жилийн “Боржигидой сэцэн-2013” наадмын нэг онцлог нь Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом” наадмын хошой тэргүүн байрын шагналт яруу найрагч Цэндийн Чимэддорж агсны нэрэмжит болон явагдах аж. Нэрт яруу найрагчийн амьдрал уран бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулах, дүгээн дэлгэрүүлэх зорилгоор ийнхүү зохиож байгаа тус наадамд оролцох яруу найрагчид “Буурал боржигин” сэдвийн дор тал нутаг болон Боржигины тухай, Ц.Чимэддорж найрагчид зориулсан нэг, нэг шүлгээр оролцох юм байна. Уралдаанд ирсэн нийт бүтээлээс 15 яруу найрагчийг сүүлийн шатанд шалгаруулж, тэргүүн байрт өргөмжлөл, 300 мянган төгрөгөөр байлах аж. Наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99993422, 91916390 дугаарын утсаар холбогдож авах боломжтой.
Т.ДАРХАН