“Чингис хаан”-ы ном луйвардуулж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.25-нд нийтлэгдсэн

“Чингис хаан”-ы ном луйвардуулж байна

Чингис хааны тухай ном маань дэлхийн шилдэг сонсдог номын шалгаруулалтын дөрвийн даваанд маш хүчтэй өрсөлдөгч номтой таарч, нийт саналын тоо урьд байгаагүй олон буюу 140 000 хүрэв.

Бидний санал өгч буй ном маань одоогоор 68 000 гаруй санал авсан ч эсрэг тал санал бөөнөөр нь оруулах луйврын арга хэрэглэснээр давуу байдлаа хадгалж байгаа юм.

Эсрэг талын луйврын аргын жишээнээс:

-Энэ сарын 14-ний өдрийн 12 цаг 46 минутанд шууд 495 санал оруулсныг ажигласнаас хойш энэ байдал хэдэнтээ тохиолдов.

-Дөрвийн даваа дуусах шөнийн 1.57 минутаас эхлэн 6 минутын турш 832 санал луйвардсан болно.

-Санал бөөнөөр нэмэх байдлыг илрүүлсэн учраас 5-ын даваанд саналын тоог хугацаа бүрт хянан ажигласан ба энэ сарын 20-нд ийм байдал олон давтагдаж өдрийн 13 цаг 31 минутаас эхлэн 12 минутын хугацаанд автоматаар 1806 санал буюу ганцхан минутанд 200 саналын хурдаар авсан болно.

-Энэ сарын 22-нд 14 минутанд 2007 санал бөөнөөр оруулав.

-Энэ сарын 24-ны өдрийн үүрийн 03 цаг 39 минутаас эхлэн 22 минутанд 6666 саналыг бөөндөж улмаар 1 цагт 13931 санал нэмсэн байна.

Нийт саналын тоо одоогийн байдлаар үнэхээр хачирхмаар их буюу 140000 хүрч байна. Нэгэнт тэдний хэрэглэж буй арга тодорхой учраас бид аль болох чадлын хирээр тэмцэлдэн Монгол орон, монголын хүмүүст интернет нь өдөр тутмын хэрэглээ болсныг зарлан, хүн бүр саналаа өгөхийг уриалж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж