
Дундговь аймгийн 70 жилийн ой болохтой холбогдуулан тус аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, ЗДТГ-ын дарга нар Дархан, Эрдэнэт хот дахь нутгийн уугуул иргэдтэй уулзалт зохион байгуулахаар дээрх аймгуудыг зорилоо, Тэд аймаг, орон нутгийн ажил амьдралыг уугуул иргэддээ танилцуулж ой угтсан бүтээн байгуулалтын ажлуудад тэдний зүгээс материалаг болон оюуны дэмжлэг туслалцааг үзүүлэх арга хэлбэрийн талаар санал солилцох юм. Мөн энэ үеэр Төв халхын дуулалт жүжгийн театрын уран бүтээлчид энэ үеэр ая дуугаа өргөн барьж урлагийн тоглолтоо сонирхуулна.
С.Пүрэвсүрэн