Өглөөний мэнд, “News week”

Хуучирсан мэдээ: 2013.09.09-нд нийтлэгдсэн

Өглөөний мэнд, “News week”

Долоо хоногийн тойм "News week" сонины шинэ дугаар өнөөдөр таны гарт хүрч байна.

Ашигт малтмалын лицензийн хэрэгт холбогдон Авлигатай тэмцэх газарт шалгуулж байгаа Ашигт малтмалын газар /АМГ/-ын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар ажлаасс түр түдгэлзээд сар гаруй болоод байгаа аж. Түүнийг хууль бус лиценз олгосон хэмээн шүүхээс ял сонссон АМГ-ын дарга асан Г.Батхуяг нарын хэрэгт холбоотойгоор хайгуулын лицензийг ашиглалтын болгосон хэмээн шалгаж байгаа аж. Харин Н.Чинбаатар энэ хэргийн талаар юу гэж ярив? Дуулианы эзнээр тодроод байгаа Н.Чинбаатар энэ талаар “News week” сонины энэ удаагийн дугаарт дэлгэрэнгүй ярилцлага өглөө.

Мөн энэ дугаарт “Ноёд” группын ерөнхийлөгч Г.Буяндоржийн хэргийн талаарх шинэ мэдээллийг хүргэжээ. Монголд хамгийн олон хувь хэвлэгдэж байгаа долоо хоногийн тойм сонин энэ удаад Монголын өнөөдрийн тулгамдсан асуудал болсон хөрөнгө оруулалт, бизнесийн орчны талаарх нийтлэлийг онцолж байна. Тус сонины эдийн засагт нүүрт удахгүй хэлэлцэх гэж байгаа Татварын багц хууль, валютын ханшийн өөрчлөлтийг хөнджээ. Мөн та энэ дугаараас тун удахгүй Монголд тоглолтоо хийх гэж байгаа "Blue" хамтлагийн тухай сонирхолтой мэдээллийг амтархан уншаарай. Харин спорт нүүрээс энэ зуны хамгийн үнэтэй солилцоо болон Токио хотод 2020 оны олимпийг зохион байгуулах болсон тухай мэдээллийг унших боломжтой.

“News week” долоо хоногийн тойм сониноос та өнгөрсөн долоо хоногт болсон болон ирэх долоо хоногт болох үйл явдлын талаарх мэдээлэл, долоо хоногийн өрнийн болон дорнын зурхайгаа уншиж, уламжлалт “ГАРЦ ҮГ”, “ТЭНЭГ ҮГ”, “ОНЦЛОХ ҮГ”, онцлох томилгоо, шийдвэр, ажлын зар буланг сонирхоорой.

Дашрамд сануулахад “News week” сонинг Улаанбаатар хотын сонин борлуулалтын цэг, Төв шуудангийн төв салбар, МИАТ, Хүннү тур компанийн нислэг, УБТЗ-ын бүх чиглэл болон Төрийн ордон, бүх яамдын хэвлэлийн албаар дамжуулан түгээж байгаа билээ. Мөн ЭНД-ээс өмнөх дугааруудыг архивыг онлайн хэлбэрээр үзэх боломжтой.

Харилцах утас 99049247, 91111064, 99994952

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж