
Монгол Улс, Европын холбооны худалдаа, хөрөнгө оруулалтын дэд хорооны 14 дүгээр хуралдаан өнөөдөр 13.00-17.00 цагт Эдийн засгийн хөгжлийн яаманд болно. Уг хуралдаан үндсэн дөрвөн хэсгээс бүрдэх бөгөөд цаг үеийн чухал асуудал буюу Монгол, Европын холбооны эдийн засаг, түүхий эдийн талаарх хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын асуудлаар хэлэлцэх ажээ. Хуралдааны дэд хороог Монголын талаас Эдийн засгийн хөгжлийн Дэд сайд О.Чулуунбат, Европын холбооноос Европын комиссын Худалдааны ерөнхий газрын Алс Дорнодтой харилцах хэлтсийн дарга П.Берц тэргүүлэн талаар албаныхан мэдээллээ. Уг хуралдаанаас 2014-2020 оны хугацаанд Монгол, Европын холбооны баримтлах хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг гаргах юм байна.
У.БОЛОР