
Тэгвэл энэ удаа нэрт яруу найрагчийн охин Д.Индрагийн санаачлагаар яруу найрагчийн намтар, уран бүтээл, ярилцлагаар дагнасан мөн Монголын биет болон биет бус соёлын талаарх танин мэдэхүйн сайт нээлтээ хийхээр болжээ. Яруу найрагч О.Дашбалбарын уран бүтээлийг албан ёсоор түгээн дэлгэрүүлэх, шинэ үеийн утга зохиолын талаарх шинэ мэдээ мэдээлэл, соёл судлалын нийтлэлүүд тус сайтад гарах ажээ. Дашрамд сонирхуулахад, яруу найрагчийн охин Д.Индра энэхүү сайтаа өөрөө эрхлэн явуулах юм байна.
Т.ДАРХАН