Монгол Алтайн нурууны тэг дунд байралдаг Бугат сумын үзэсгэлэнт байгалийг харуулсан гэрэл зургийн цоморлогт ховор сонин тогтоцтой олон газар, уул ус, мод ургамлын тухай оржээ. Тэдгээрээс сумын зүүн хойдох “Хатангийн сэрүүн” давааны өвөлжөөний бөөрөнхий хадан цохио, “Баянгол”-ыг уруудан 20 км урт үргэлжилдэг битүү чулуун хавцал, “Улиастайн гол”-оос салаалсан их, бага хөндийн 200 жилийн настай өвгөн улиас мод нь онцгой сонирхол татна. Бугат сумын газар нутаг тэр чигээрээ халил хадан уулс, хар, хөх, улаан, шар өнгийн хавтан болон бөөрөнхий хэлбэртэй чулуугаар бүрхэгдсэн гэдгээрээ алдартай. Олон жилийн ган гачигаас шалтгаалаад ургахаа болиод удаж мартагдан, мөхөж алга болох шахсан 24 төрлийн ургамал цэцэгс энэ зун гойд сайхан цаг дэлгэрсний ачаар дахин сэргэж ургасныг Д.Тожил бүртгэж авчээ. Ид зун цагаар ч голын ус зайрмагтан хөлддөг Бугат нутаг нь далайн түвшнээс дээших харьцангуй өндөрлөгт оршдог учраас өөр хаана ч байдаггүй үзэсгэлэн төгс энэ байгалиа хайрлан хамгаалахын чухлыг зохиогч нь, энэхүү цомирлогтоо шингээн урлаж олон нийтэд дэлгэлээ. Цомирлогийг бүтээсэн Д.Тожил нь Дархан хотыг бүтээн байгуулагч анхдагчдын нэгэн ахмад ажилтан юм.
Бугат нутгийн гэрэл зургийн цомирлог бүтээлээ
Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул Сүж овогт Дамдингийн Тожил төрсөн нутгийнхаа 200 гаруй уул, даваа, гол, хөндий, 48 төрөл зүйлийн ховор ургамлын танилцуулгыг, гэрэл зураг, тайлбарын хамт эмхэтгэн гаргалаа.
Ө.РАГЧААСҮРЭН