
Баянзүрх дүүргийн 21, 23 дугаар хороонд эрчим хүчний түр хязгаарлалт хийгээд байна. Учир нь, тус хорооны нутаг дэвсгэр буюу Сансарын колонкын уулзвараас Дарь-Эхийн чиглэлийн зам засварын ажил эхэлж буйтай холбогдуулан гэрлийн шон шилжүүлэх ажлыг хийж байгаа гэнэ. Иймээс дээрх хорооны цахилгааныг өнөөдөр 10:00-18:00 цаг хүртэлх хугацаанд хязгаарлаад байгаа аж.
Д.Долгор