Ангела Меркель Германы байр суурийг хамгаалав

Хуучирсан мэдээ: 2013.09.08-нд нийтлэгдсэн

Ангела Меркель Германы байр суурийг хамгаалав

“Их
20”-иос Сирийн асуудлаар гаргах мэдэгдлийг Герман хойшлуулах саналтай
байгаа нь уг асуудлаар Европын холбоо нэгдсэн байр сууриа боловсруулах
хүртэлх хамгийн зөв зам хэмээн ХБНГУ-ын канцлер мэдэгдлээ.

Холбооны 
канцлер Ангела Меркель (Angela Merkel)  Ораниенбург  хотын сонгогчидтай
уулзахдаа “Их 20”-ийн  хамтарсан мэдэгдэлд Герман  нэг хоногийн дараа
нэгдсэн талаар тайлбарлажээ. Гадаад хэргийн сайд Гидо Вестервелле (Guido
Westerwelle) есдүгээр сарын 6-нд Санкт-Петербургийн G20 саммитийн
мэдэгдэлд гарын үсгээ зураагүй байсан юм. Үүнийг Сирийн асуудлаар
Европын нэгдмэл байр суурь байхгүй байсантай холбон Меркель тайлбарлаад,
“Зарим орнуудын саналыг асуугаагүй” гэдгийг хэлжээ. 

Канцлер
есдүгээр сарын 7-нд Вильнюс хотноо болсон ЕХ-ны орнуудын гадаад хэргийн
сайд нарын мэдэгдэлд талархалтай байгаагаа илэрхийлжээ. “Европ энэ
аймшгийн сөргөлдөөний талаар нэгдсэн байр суурьтай байх нь маш чухал”
хэмээн Ангела Меркель мэдэгджээ. Тэрээр “Европын холбооны сайд нарын
уулзалтын амжилттай болсон нь Герман G20 саммитийн мэдэгдэлд гарын үсэг
зуралгүй хойшлуулсныг зөв байсан гэдгийг харууллаа” хэмээн онцолжээ.
Германы улс төрийн сөрөг намууд G20 мэдэгдэлд  Засгийн газраа нэгдлээ
гэж шүүмжилж байна. Ногоон намын тэргүүн Клаудиа Рот (Claudia Roth)
Засгийн газраа “шарвалжсан байрнаас”  асуудалд хандлаа гэж үзэв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж