Австралийн сонгуульд Либерал нам ялалт байгууллаа

Хуучирсан мэдээ: 2013.09.08-нд нийтлэгдсэн

Австралийн сонгуульд Либерал нам ялалт байгууллаа

Саяхан болж өнгөрсөн Австрали улсын сонгуульд Үндэсний либерал намын ялалт байгуулж, Австрали улсын төрийг анх удаа атгахаар боллоо. Урьдчилсан таамгаар Австралийн гол нам гэгдэх Хөдөлмөрчдийн намынхан тэр тусмаа өмнө нь ерөнхий сайдаар ажиллаж байсан Кевин Руддыг ялах магадлалтай гэж байсан ч ийнхүү 30 саналын зөрүүгээр либералчууд ялалт байгуулсан байна. Ингэснээр Үндэсний либерал намын тэргүүн Тони Эббот ирэх зургаан жилд Австрали улсын ерөнхий сайдаар ажиллах юм.

150 суудалтай Австралийн парламентын 57 суудлыг Хөдөлмөрчдийн намынхан авсан бол олонх буюу 80 суудлыг Үндэсний либерал намынхан авсан байна. Үлдсэн суудлыг ногоон нам болон бие даагчид авсан гэж Австралийн сонгуулийн хороо мэдээлжээ. “Өнөөдөр Австрали улс шинэ менежменттэй болох үндсэн шаардлагатай тулгарсан. Үүнийхээ төлөө бүх австраличууд сонголтоо хийлээ. Өнөөдрөөс эхлэн Австрали улс бүх бизнест хаалгаа нээж өгөх болно” гэж Тони Эббот ялалтын жагсаалын үеэр мэдэгджээ. Хөдөлмөрчдийн намынхан Үндэсний либерал намынханд баяр хүргэж, ирэх зургаан жилийн хугацаанд хамтран ажиллаж, Австрали улсын эдийн засгийг өсгөж, дэлхийн эдийн засагт хүчтэй тоглогч болгохын төлөө ажиллахаа албан ёсоор мэдэгдсэн байна. Ийнхүү Хөдөлмөрчдийн нам ялагдал хүлээснээр өнгөрсөн 100 жилийн хугацаанд парламентад хамгийн цөөхөн суудалтайгаар ирэх зургаан жилийг үдэхээр болжээ.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж