Хөрсөн дээр цочир хүйтэрнэ

Хуучирсан мэдээ: 2013.09.08-нд нийтлэгдсэн

Хөрсөн дээр цочир хүйтэрнэ

Энэ өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орж, газар тариалангийн бүс нутгаар шөнөдөө цочир хүйтрэхийг Ус цаг уур, орчны хүрээлэнгээс онцгойлон анхааруулж байна.

Есдүгээр сарын 8-нд ихэнх нутгаар, 9, 10-нд нутгийн зүүн хагаст хур тунадас орно. Салхи 8-нд ихэнх нутгаар, 9-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүсч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, цочир хүйтэрч, өдөртөө 7-12 градус дулаан байна. 10-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарна гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж