
Тэрбээр Audi-ийн A7 авто загварыг цаасаар урласан нь харахад жинхэнэ мэт эх загвартайгаа яг цав ижилхэн болжээ. Уг автомашины цаасан загварыг бүтээхэд нийт 285 ширхэг цаас, бусад 750 ширхэг цаасны хэсэг, хэрчим орсон байна. Тарас Лэско өөрийн урлах авъяасыг бусдад батлан харуулахын тулд автомашиныг урлах явцдаа видео камераар бичиж, түүнийгээ гурван минутын бичлэг болгон YouTube сайтад тавьжээ. Лэско зөвхөн автомашины экстерьерийг цаасаар урлаад зогсолгүй, интерьерийг ч маш чадварлагаар дуурайлган хийсэн байна.
Б.Энхцэцэг
Видеог ЭНД дарж үзнэ үү.