
Хоёр жил тутамд Эрдэнэт хотноо зохион байгуулагддаг Монгол улсын заан цолтнуудын хүндэтгэлийн барилдаан Эрдэнэт хотод энэ сарын сүүлээр болох гэж байна. Хамгийн сүүлд 2011 оны 6-р сарын 3-ны өдөр болж улсын заан Д.Рагчаа /у.г/, Ц.Мягмарсүрэн, Д.Бумбаяр, М.Өсөхбаяр, Ч.Батзориг, Д.Амгаланбаатар, Б.Соронзонболд нарын заануудаар магнайлуулсан барилдаанд улсын залуу начин Төрөөгийн Баасанхүү аймгийн заан цолтойдоо түрүүлж байсан билээ. Тэгвэл 2013 оны барилдаан ийнхүү уламжлал ёсоороо болох гэж байна.
Эх сурвалж: http://undesniibukh.mn/