Кувейтийн эмир АНУ-д айлчилна

Хуучирсан мэдээ: 2013.09.07-нд нийтлэгдсэн

Кувейтийн эмир АНУ-д айлчилна

Кувейтийн эмир Сабах аль-Ахмад аль-Жабер аль-Саба ирэх 13-ны өдөр АНУ-ын Вашингтон хотноо айлчлахаар төлөвлөжээ. Кувейтийн эмирийн АНУ-д хийх айлчлалын зорилго нь Ерөнхийлөгч Барак Обаматай Ойрхи-Дорнодын бүс нутагт үүсээд буй асуудлыг авч хэлэлцэх гэнэ. Энэ тухай өнөөдөр АНУ-ын “Цагаан ордон”-ы төлөөлөгч мэдээлжээ.

Кувейтийн эмирийн айлчлал нь АНУ өнгөрсөн наймдугаар сарын 21-нд Дамаскийн ойролцоо болсон химийн хорт бодис бүхий халдлагын хариуцлагыг Башар аль-Ассадаас нэхэх үүднээс Сирид цэргийн цохилт өгөхөөр бэлтгэж буйтай холбоотой аж. Үүний зэрэгцээ Арабын зарим орнууд АНУ Сирид цэргийн цохилт өгөхөөр болвол санхүүгийн тусламж, дэмжлэг үзүүлэхээ мэдэгдээд байгаа билээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж