Содон хийцтэй усан онгоцнууд

Хуучирсан мэдээ: 2013.09.07-нд нийтлэгдсэн

Содон хийцтэй усан онгоцнууд

Орчин үеийн дизайнчдын ер бусын Топ-3 усны онгоц

Орчин цагийн дизайчид ваннад зөгийн хувцас өмсгөж, өндөр өсгий дээр байрлуулах болов. Заримдаа хананаас усан онгоцоо өлгөчихсөн байх аж. Ингээд ер бусын ваннуудын гурван хувилбарыг танилцуулья.       

Sicis урлангийн дизайнч Массимилиано Дела Монака (Massimiliano Della Monaca) ямар ч эмэгтэйд тавгүй байдал гаргадаггүй өсгийг бүтээсэн байна. Түүнийг нь эрчүүд ч гэсэн ашиглаж болно. Гэхдээ тэр дизаинч гутал бүтээгээгүй харин өндөр өсгийтэй ванн бүтээсэн ажээ. Өсгийтэй ванн Андрэ (Andrey) гэсэн нэртэй, гадаад төрхөндөө нэр нь тохирсон гэмээр.

Өөрийн гэсэн онцлоготой, чөлөөт уран бүтээлч Ванесса Манчини (Vanessa Mancini) “мэдлэгтэй болох” гэдгийг өөрийнхөөр ойлгосон гэмээр. Тэр “мэдлэгийн ваннаа” (Bath of Knowledge) ердийн номуудаар бүтээв. Харин цаасыг нь уснаас хамгаалахын аргыг тэр олоогүй учраас усанд орох боломжгүй. Зураач номнуудыг  металл каркас дээр бэхлээд ваннын төрхийг бүтээсэн байна.

Украины дизаинч Андрей Бондаренко 2-B-2 Architecture төсөлдөө усны онгоцны өнгө будагт их анзаарчээ. Андрей Бондаренко өөрийн бүтээлийг “Такси” гэж нэрлэсэн ба мөн Оросын шуурай холбооны аппараторын рекламыг ихээхэн санагдуулах хар шар зурвасуудыг ашигласан байна.

 
Бэлтгэсэн: Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж