
Yves Saint Laurent компанийн реклам
Крахмал-цагаан, индүүдсэн, сонгодог эсгүүрийн босоо захтай цамц дэлхийн тэргүүлэх дизайнчдын цуглуулгад гол трэндийн нэг нь болжээ. Цамцаар олон тооны туршилтыг одод хийсэн байгаа. Цагаан цамц нь өнөө цагт сонгодог эсвэл модерн стилийн байж болно. Түүнийг өнгө ижил хувцастай хослуулах нь дэгжин. Торгон алчуур, неонын өнгийн зүүлт, металл бүс зэргийн ассессуараар нэмэрлэх нь цагаан цамцыг улам дэгжин харагдуулна.
Эмэгтэйчүүдийн дэгжин цамцнууд- 2013: Michael Kors, Ralph Lauren, Alexis Mabille
Гэрэлтдэг торго
Шифон эсвэл бүдэг өнгөтэй крепдешин материалаар хийгдсэн эмэгтэйчүүдийн цамц жинхэнэ стэйтмент-дүрийг бүтээж байна. Хар, цагаан, неоны өнгийн гэрэлтдэг цамцнууд нь сул чөлөөтэй цагаан брюк, нимгэн денимийн, скинни-жийнс, зуны хөнгөн банзлуудтай жинхэнээр хосолж байгаа. Тийм цамцнуудын дээд хэсгийг задгайгаар, сул унжуулан өмсдөг. Ийм цамцнууд Gianfranco Ferre, Francesco Scognamiglio, Gabriele Colangelo, Just Cavalli, Emilio Pucci зэрэг олон дизайнчдын цуглуулгыг гоёж байна. Цамцнуудын өнгийнх нь адил хөхний даруулга зүүгээд нүцгэн биендээ өмсөж болох аж. Энэ улирлын гэрэлтдэг цамцны нууц нь элдэв анхаарал татах деталь байхгүйд оршино.
Эмэгтэйчүүдийн дэгжин цамцнууд- 2013: Emilio Pucci, Jason Wu, Gabriele Colangelo
Деним
Жийнсэн цамцнууд энэ улиралд дахин төрөөд байгаа юм. Одоо тэднийг цайрсан жийсэн өмд, кеттэй хослуулан өмсөж болно. Үнэн хэрэгтээ деним материалаар хийгдсэн цамцнуудыг хослуулах хувцасны төрөл маш их байгаа. Philip Lim жийнсэн цамцыг өвдөгнөөс арай доогуур урттай задгай банзалтай хослуулахыг санал болгосон бол DKNY брэнд түүнийг мөн л денимээр хийгдсэн богино банзалтай хослуулахыг илүүд үзэв. Холливудын Шарлиз Терон, Рианна, Риз Уизерспун, Гвинет Пэлтроу, Аня Рубик зэрэг одод Лос-Анжелес, Нью-Йорк хотуудын гудамжнаа жийнсэн цамцаар гангарсан нь олны анхаарлаас мултарсангүй.
3.1 Phillip Lim, Balmain, DKNY
Хурц тод принт
Цэцэг, график, нэгэн өнгийн зураас ч байсан принт нь хурц тод байх ёстой. Хэд хэдэн улирлаар эмэгтэй хүний цамцыг анхааралдаа байлгасан дизайнчид Etro, Paul Smith, Erdem, Rebecca Minkoff, Versace, Carven, Massimo Dutti брэндүүдийн цуглуулгад цамцны шинэ загваруудыг графикаар ихээхэн чимэглэсэн байна. Бусад олон маркууд торго, хөвөн давуун цамцнуудад хурц тод принтийг ашиглан давтагдашгүй секси төрхийг оруулж өгсөн байна. Тод принттэй цамцыг нэгэн өнгийн өмд эсвэл банзалтай хосуулан өмсөх нь зохимжтойг дизайнчид хэлжээ. Мөн цамцны өнгө, зурагтай нь тохирсон гутал, нүдний шил мэтийн ассессуаруудаар нэмэрлэх хэрэгтэй гэнэ.
Byblos, Paul Smith, Versace. Фото: Imaxtree
Доорхи цамцнуудыг ELLE Shopping каталогоос худалдан авч болно:

а Diesel

Trussardi Jeans
Trussardi Jeans

Женнифер Лопес
«Миний хувьд эмэгтэй хүн бол тэнгэрлэг, огт өөр төрлийнхөн. «Онгод» гэдэг ойлголт олон үндэстэй юм гэх үү. Эмэгтэйчүүд зөгнөлийг сэрээж, бүтээх хүслийг минь бадраадаг» гэж Америкийн дизайнч, аль эртнээс элит дотроо “Гламурын вантан” хоч авсан Майкл Корс хэлсэн удаатай.
Вантан нилээдгүй амжилттайгаар уран бүтээлээ хийж байна. Их шуургатай загварын далай дахь хоёр толгойтой гэрэлт цамхагтай түүнийг зүйрлэмээр. Мөн далайд бусад нь хөвөхөд тэр тусладаг. Майкл хэдэн жилийн турш Project Runway гэх реалити-шоунд залуу дизайнчдыг шүүдэг байлаа. Тэднийг шийтгэх, татах эрхтэй хүн л дээ. Ямар ч гэсэн гучин жил хожигдолгүй цуглуулгыг гаргаж байгаа хүн. Энүүхэндээ гэхэд, Корсийн эх нь өөрийн залуу насандаа дэлгүүрт загвар өмсөгчөөр ажилладаг байжээ. Тэндээс л Корс загварын ерөнцөд дуртай болсон гэвэл алдахгүй болов уу.
Харин Холливуд? Энэ асуултад «Дэлхийг дагуулсан мөрөөдөл юм л даа. Жишиг үйлдвэрлэх дамжуулга. Энэ утгаараа миний хувцас дахь Холливудын од нь нэн хариуцлагатай шалгалт» гэсэн хариуг Майкл өгсөн байгаа. Корсийн шалгалтын цуглуулга түүний эрмэлзэл хариуцлагыг харуулна гэдэгтэй та бүхэн санал нэгдэх байх хэмээн найдав.


Мишель Обама (2010)


Хайди Клум (2006)
Миранда Керр (2012)
Ксения Соловьева (2013)
Эрин Хизертон (2012)
Рэйчел Уайз (2013)
Кэти Перри (2013)
Жоан Смоллс (2012)
Роузи Хантингтон-Уайтли (2011)