Химийн эмчилгээний үед

Хуучирсан мэдээ: 2011.04.25-нд нийтлэгдсэн

Химийн эмчилгээний үед

Хавдраар өвчилсөн хүмүүс химийн эмчилгээ хийлгэх шаардлагатай болдог. Харин энэ үед хоолны дуршил байхгүй болдог муу талтай. Гэтэл хоол сайн идэхгүй бол таны бие хүчтэй эмчилгээний үед ядарч сульдан, эмчилгээний үр дүнг бууруулна. Үүний тулд яах вэ?


-Өдөр бүр тогтсон цагт хооллох хэрэгтэй. Хэдхэн халбагадсан ч хамаагүй.


-Хоёр гуравхан удаа их хэмжээгээр идэх гэж өөрийгөө албадахын оронд өдөрт 5-6 удаа бага багар хоолло.


-Хоолны дуршил буурсан үед халбага, сэрээнээс төмөрний амт амтагдах шиг санагддаг. Тэгвэл хуванцар халбага, сэрээ хэрэглэ.


-Хэдхэн минут алхах ч бай хамаагүй өдөрт бага хэмжээний дасгал хий.


-Хуурай хоол залгихад эвгүй байвал шингэн зутан, аарц, тараг хэрэглэ.


-Шингэн зүйл аль болох их уу. Гэхдээ хоолны үеэр болон хоолны өмнө уух хэрэггүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж