
Элсэлтийн ерөнхий шалгалт/ ЭЕШ /-ын бүртгэлд нийт 39 мянга орчим хүүхэд бүртгүүлсэн байна. Нэмэлт бүртгэл болохгүй бөгөөд харин сурагчийн тухай мэдээлэлтэй холбоотой өргөдлийг энэ сарын 29-ийг хүртэл хүлээн авч шийдвэрлэх ажээ. Энэ онд ЕБС төгсч буй шалгуулагчид шалгалт өгөх ЭЕШ-ын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан шар өнгийн хуудсыг шалгалт эхлэхээс өмнө харъяа Боловсрол, соёлын газраар дамжуулан хүлээн авч шалгалтанд орно. Улаанбаатар хотын өмнөх оны шалгуулагчид суудлын хуваариа “Соёмбо” дээд сургуульд байрлах Боловсролын үнэлгээний төв /БҮТ/-ийн зөвлөгөө, мэдээллийн ажилтнаас, харин хөдөө орон нутгийн өмнөх оны шалгуулагчид суудлын хуваариа өөрийн аймгийн Боловсрол соёлын газар болон ЭЕШ-ын зөвлөгөө мэдээллийн ажилтнаас хүлээн авах юм байна.
Ш.Чимэг