Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.09.06-нд нийтлэгдсэн

Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа хийнэ

Үндэсний статистикийн хороо, НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сан хамтран Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааг анх удаа хийхээр болсон байна. Судалгааг орон даяар аравдугаар сарын 5-наас эхлүүлж, арванхоёрдугаар сарын дунд хүртэл үргэлжлүүлэх ажээ. Харин үр дүнг нэгтгэн боловсруулж, 2014 оны дөрөвдүгээр сард олон нийтэд танилцуулах юм байна. Нийгмийн бүхий л үзүүлэлт, хүн амын байдлыг цогцоор нь гаргаж ирэх уг судалгааг хийхийн тулд бэлтгэл болгож статистикчдыг сургалтад хамруулжээ.

Монгол Улсын статистикийн тухай хуулийн долдугаар зүйлийн 1-д зааснаар Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааг  таван жил тутам зохион байгуулахаар хуульчилсан байна. Судалгаанд Монгол Улсын нийт өрхийг төлөөлөх 15500 өрхийг санамсаргүй түүврийн аргаар сонгон мэдээлэл цуглуулсан бөгөөд нялхас, хүүхдийн өвчлөл, эндэгдэл, хоол тэжээл, вакцинжуулалт, өсөлт, хөгжил, хамгаалал, эмэгтэйчүүд эрүүл мэнд, үр хөндөлт, төрөлт, төрөлтийн төсөөлөл, жирэмсний болон төрөх үеийн тусламж, үйлчилгээ, жирэмслэхээс сэргийлэх арга, хэрэгслийн хэрэглээ, хөхний болон умайн хүзүүний хорт хавдар, ХДХВ/ДОХ-ын талаарх мэдлэг, хандлага, гэр бүл төлөвлөлт, бэлгийн зан үйл, архи тамхины хэрэглээ болон үүнийг эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн тухай мэдлэг, хандлагын талаарх дүн, мэдээг гаргасан ажээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж