
МҮОНТ монголын олон ангит киноны үйлдвэрлэлд шаргуу орж, олон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаагаас “Нарны жим” кино нь тус телевизийн анхны HD кино болон бүтээгдэж байгаагаараа онцлогтой. Кино зохиолыг МҮОНТ-ийн сэтгүүлч, зохиолч М.Наранцогт бичиж, ерөнхий найруулагчаар залуу найруулагч Б.Гантулга ажиллаж байна. Энэхүү киноны ерөнхий зураглаач нь телевизийн шилдэг операторуудын нэгэнд зүй ёсоор тооцогдох Чинбат бөгөөд, зураг авалтанд дэвшилтэт техникүүдийг ашиглан бүтээж байгаа юм байна.
Халуун амь, хатан зоригоороо тангараг өргөсөн зоригт баатруудын амьдрал дэлгэцэнд амилж үзэгчдэд хүрэх өдрүүдийг хүлээх л үлдлээ. Онцгой байдлын алба үүсч байгуулагдсаны 10 жилийн ойн өдрүүдэд үзэгчид маань тэдэнтэй нэгэн амьсгалаар амьсгалах аж. Ингээд та бүхэндээ зураг авалтын үеийн сонирхолтой гэрэл зургуудыг хүргэе.