“Их 20”-ийн чуулга уулзалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.09.06-нд нийтлэгдсэн

“Их 20”-ийн чуулга уулзалт эхэллээ

ОХУ-ын Санкт-Петербург хотноо “Их 20”-н орны ээлжилт чуулга уулзалт эхэлж, талууд Сирид цохилт өгөх асуудлаас болж санал зөрөлдөөнөөр эхний өдрийн хуралдаанаа өндөрлөжээ. АНУ, Франц улсууд Дамаск хотод химийн хорт бодис бүхий халдлага үйлдсэний хариуцлага Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадаас нэхэх үүднээс цэргийн цохилт өгөх нь зөв хэмээн мэтгэсэн байна. Харин ОХУ, Хятад улсууд үүнийг эрс эсэргүүцэж, НҮБ-ын зөвшөөрөлгүй Сирид хүч хэрэглэх нь хууль бус хэмээн мэдэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Сирид цохилт өгөх асуудлыг “Их 20”-н орны төлөөлөгчид оройн хоолны ширээнд суух үеэр сөхөж, хэлэлцүүлсэн аж. Хэдийгээр “Их 20”-н орны бүлгэмд АНУ, Францын холбоотон улс оолон байгаа ч тэд Сирид хүч хэрэглэх асуудалд тийм ч амар шийдвэр гаргахгүй гэдэг нь өчигдрийн уулзалтаас харагджээ.

Нэгдсэн улсын  Сирид явуулахаар зэхэж буй цэргийн ажиллагааг эрс эсэргүүцэж буй ОХУ-ын эсрэг төлөөлөгчдөөс багагүй дайралт ирсэн ба АНУ-ын төлөөлөгч Саманта Повер ОХУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг барьцаалан чухал шийдвэрүүдэд удаа дараа саад хийж байна хэмээсэн буруутгасан байна. ОХУ, Хятад улсууд Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассад иргэдийнхээ эсрэг химийн хорт бодис бүхий халдлага үйлдсэн гэдэгт эргэлзэж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Сирийн эсрэг шийдвэр гаргахыг хориглож байгаа аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж