
Сүхбаатарын талбай дээр Их хуралдайнхаа үйл ажиллагааг үргэлжлүүлж буй “Эх орон, тусгаар тогтнол, эв нэгдэл” хөдөлгөөний төлөөлөл болох УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр, МАХН-ын нарийн бичгийн дарга Л.Цог, АНАТХ-ний Г.Уянга нарыг Төрийн ордонд УИХ-ын Тамгын газрын ажлын албаны дарга Б.Одсүрэн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын төлөөлөл хүлээн авахаар болж “Их хуралдай”-н төлөөлөгчдийн ордонд оруулсан билээ. Тэд Төрийн ордны уулзалтын өрөөнд өөрсдийн шаардлага бүхий тогтоолыг холбогдох хүмүүст хүлээлгэн өгсөн байна. Тэдний тавьсан шаардлагыг судалж үзсэний дараа хариуг өгнө гэдгээ шаардлагыг хүлээн авсан албаны хүмүүс мэдэгдсэн байна. Харин Их хуралдайг зохион байгуулагчид “Шаардлагын хариуг өгтөл жагсаалаа үргэлжүүлнэ” гэв. Мөн тус хөдөлгөөнийхөн “Сүхбаатарын талбайд нэмж гэр барих талаар Хотын захиргаанд санал хүргүүлсэн” гэв. Хотын захиргаанаас гэр барих зөвшөөрөл олговол хэд хэдэн гэр барихаар төлөвлөсөн гэжээ.
С.Отгон