
Гэхдээ Месси татвар нуун дарагдуулсан хэрэгтэй холбоотой шүүх хурал есдүгээр сарын 17-нд болох товтой. Мессигийн хуульч, өмгөөлөгчдийн зүгээс шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан бөгөөд хоёр хоногийн дотор шүүх шийдвэрээ гаргах аж. Энэ тухай мэдээлэл анх олон нийтэд гарсан даруйд Месси Facebook хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийж, татвараас зайлсхийсэн асуудал байхгүй, ямар нэг буруу зүйл хийгээгүй гэсэн билээ.
С.ЦЭЛМЭГ