
“Барилга Орон сууц-2013” үзэсгэлэнгээс Улаанбаатар хотод баригдаж буй, ашиглалтанд орсон шинэ орон сууцнуудын талаарх дэлгэрэнгүй танилцуулга, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хөтөлбөрийн тухай болон барилгын материал, дэвшилтэт технологийн талаарх цогц мэдээллийг авах боломжтой гэнэ. Үзэсгэлэнгийн өдрүүдэд хамтрагч байгууллагуудын уулзалт семинар, нээлттэй хэлэлцүүлэг зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохиогдохоос гадна үзэсгэлэнд оролцогч компаниуд барилгын материал, бүтээгдэхүүн үйлчилгээ, шинэ орон сууцандаа хямдрал урамшуулал зарлаж, сугалаат худалдааг зохион явуулахаар болжээ. Тухайлбал,шинээр нэвтэрч буй дэвшилтэт технологи, барилгын материал, сантехник, цахилгааны материалуудыг 10-20 хувийн хөнгөлөлттэй үнээр, амины орон сууц захиалаад 20 мянган ам.долларынхөнгөлөлтийг аваад дээр нь гал тогооны тавилгаа үнэгүй авах зэрэг боломж байгаа тухай зохион байгуулагчид нь хэллээ. Үзэсгэлэнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 70113333, 91000022 дугаарын утас, болон www.uzesgelen.barilga.mn сайтнаас авах боломжтой ажээ.