Азаренка, Пеннетта нар шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2013.09.05-нд нийтлэгдсэн

Азаренка, Пеннетта нар шалгарлаа

133 дахь удаагаа зохион байгуулагдаж буй “US OPEN” тэмцээн АНУ-ын Нью-Йорк хотын Arthur Ashe Stadium-д үргэлжилж байна.

Өнгөрөгч наймдугаар сарын 26-нд нээлтээ хийсэн тус тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хагас шигшээд өрсөлдөх теннисчид бүрэн тодорлоо.

Өнгөрсөн жилийн тус тэмцээний дэд аварга, энэ цагийн шилдгүүдийн нэг Беларусын Виктория Азаренка Словакийн Даниэла Хантуховаг 6:2, 6:3-аар, Италийн Флавия Пеннетта нутаг нэгт Роберт Винчиг 6:4, 6:1-ийн харьцаагаар буулган авснаар хагас шигшээд шалгарлаа.

Эмэгтэйчүүдийн нөгөө хэсгээс АНУ-ын Серена Уильямс, Хятадын На Ли нар шалгараад байсан. Эмэгтэй хагас шигшээ тоглолтууд баасан гаригийн шөнө болох билээ.

Эрчүүдийн хувьд хагас шигшээд өрсөлдөх эхний эрхийг хоёрт эрэмбэтэй Испаний Рафаэль Надаль, Францын Ришар Гаске нар авлаа. Тэмцээнд наймд эрэмбэлэгдэн тоглож буй Ришар Гаске дөрөвт эрэмбэтэй Испаний Дэвид Феррерийг таван үеийн (6:3, 6:1, 4:6, 2:6, 6:3) тоглолтод ялалт байгуулж, хагас шигшээд Надалийн эсрэг гарч ирлээ. "US OPEN" тэмцээнд дөрөвдүгээр тойргоос хэтрээгүй Франц теннисчний хувьд оргил амжилтаа үзүүлээд байна.

Өнөө шөнө Сербийн Новак Жокович vs ОХУ-ын Михаль Южный (21), Их Британий Энди Мюррей vs Швейцарийн Станислас Вавринка (9) нарын наймны шигшээ тоглолт болно.

Орос бүсгүйчүүд хүчтэй тоглолтуудыг үзүүлж чадалгүй тэмцээнээс хасагдаж байгаа энэ өдрүүдэд Михаил Южный хүчтэй өрсөлдөгч нараа хожиж, оросуудыг бага ч боловч баярлуулж байна. Тус тэмцээний 2001 оны аварга Австралийн Ллейтон Хьютыг дөрөвдүгээр тойрогт сөхрүүлсэн Михаил Южный дэлхийн манлай теннисчин Новак Жоковичийн эсрэг шалгараад байна.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж