Г.Занданшатар шатрын холбоог тэргүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.25-нд нийтлэгдсэн

Г.Занданшатар шатрын холбоог тэргүүлнэ

Монголын шатрын холбооны ээлжит их хурал өнгөрөгч бямба гаригт МҮОХ-ны хурлын танхимд боллоо. Хуралд шатрын холбооны удирдлагууд, зүтгэлтнүүд, тамирчин, дасгалжуулагч, шүүгчдээс бүрдсэн 100 гаруй төлөөлөл оролцож,  холбооны 2008-2010 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг хэлэлцэж, холбооны зарим дүрэмд өөрчлөлт оруулжээ. Хурлаар хэлэлцсэн хамгийн гол асуудал нь холбооны шинэ удирдлагыг сонгох байсан бөгөөд нэр дэвшсэн хоёр багийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатарыг Монголын шатрын холбооны ерөнхийлөгчөөр сонголоо. Санал хураалтаар Г.Занданшатарын баг 35, С.Энхцагийн баг 34 хүний санал авсан байна. Түүнчлэн Г.Занданшатарын удирдлага дор Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар спортын дэд мастер Г.Баатар ажиллахаар болжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж