
Монгол Улсын төрийн албаны зөвлөлийн санаачилгаар Азид анх удаа манай улсад зохион байгуулагдсан энэхүү олон улсын чуулга уулзалтад 13 орны төрийн албаны төв байгууллагын 30 гаруй удирдах албан тушаалтнууд оролцжээ. Төлөөлөгчид хоёр өдрийн турш төрийн албаны онцлог, тулгамдсан асуудал, өөрчлөлт шинэчлэлтийн үйл явц, төрийн албан хаагчийн нийгмийн асуудал, ангилал, зэрэг дэв, цалин хангамжийн тогтолцоо, мөн эмч, багш нарын бүлгийг хэрхэн хамааруулан зохицуулдаг талаар өөрсдийн орны жишээ баримт дээр тулгуурлан илтгэл тавьж хэлэлцүүлэн санал бодлоо солилцож, туршлага хуваалцсан талаар хэвлэлийн бага хурлын үеэр дуулгалаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.